ЭмблемаOmsk State Transport University
Documents for Entrant
 
Booklet about OSTU
 
Photo
 
First page
 
Back

ОМСКИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОХУ, 644046, Омск хот, Марксын өргөн чөлөө, 35, www.omgups.ru.
Захирал — Панычев Александр Юрьевич.
1900 онд байгуулагдсан, 13 мянган оюутан суралцдаг, 600 гадаад оюутантай, 500 багштай.

Менежментийн чанарын систем нь ISO-9001:2008-аар сертификаттай.

Certificates of Quality
Certificates of Quality
Certificates of Quality
Certificates of Quality

A.Y. Panychev

Захирал — Панычев Александр Юрьевич.

Манай сургууль нь бакалавр, мэргэжилтэн, магистр, аспирант зэргээр доорх мэргэжилээр бэлтгэдэг:

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, Зүтгүүр, Вагон, Цахилгаан тээвэр, Хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэлийн ба засварын технологи.

Галт тэргэний хөдөлгөөний хангамжийн систем:

Цахилгаан хангамж, Автомачлал ба и телемеханикжуулалт, холбооны систем ба сүлжээ, Радиотехникийн систем;
Холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал, Гаалийн хэрэг, Сэтгүүл зүй, Зар сурталчилга ба олон нийттэй харьцах харьцаа, Эдийн засаг, Менежмент, Бизнес-мэдээлэл зүй, Аялал жуулчлал, Худалдаа, Дулаан эрчим хүч ба дулаан техник, Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник, машин байгуулалтын үйлдвэрлэлийн бүтэц-технологийн хангамж, Газар дээрх тээвэр-технологийн цогцолбор, Багаж үйлдвэрлэл, Техникийн системийн удирдлага, Мехатроник ба робот-техник, Чанарын удирдлага, Стандартчлал ба хэмжүүрийн ухаан, Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник, Мэдээллийн систем ба технологи, Эмчлэхийн ухаан, Асрахын ухаан.

Монгол оюутнууд  дээд сургуулийн төв байранд байрладаг

Монгол оюутнууд дээд сургуулийн төв байранд байрладаг

Тус дээд сургуульд Улаанбаатар хотын төмөр замын чиглэлийн дагуу 35 монгол оюутан үнэгүй суралцдаг. Тэд сард 1265 - 2300 рублийн оюутны цалин авдаг.

Жил болгон 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 12-ны хооронд орос хэлний зуны сургалт явагддаг. Сургалтын төлбөр 220 USD (6600 рубль), амьдран суух төлбөр 100 USD (3000 рубль).

 

Оюутны хотхон

Оюутны хотхон

Лекцийн танхим

Лекцийн танхим

Ганболд Эрдэнэбаатар магистрын диплом авах гэж байгаа

Ганболд Эрдэнэбаатар магистрын диплом авах гэж байгаа

Эрдмийн зэрэг горилогч Тунгалаг Тайван ба түүний  шинжлэх ухааны удирдагч Е.И. Сковородников

Эрдмийн зэрэг горилогч Тунгалаг Тайван ба түүний шинжлэх ухааны удирдагч Е.И. Сковородников

Биеийн тамирын танхим

Биеийн тамирын танхим

Нийтийн байрны өрөө

Нийтийн байрны өрөө

    Сургалт, амьдран суух төлбөр:
  1. Орос хэлний дамжаа — 10 сар — 2000 USD (60000 рубль).
  2. Бакалавриат, мэргэжил эзэмших — жилд 3000 USD (90000 рубль).
  3. Магистратур — жилд 3300 USD (100000 рубль).
  4. Нийтийн байр — сард 80 USD (2400 рубль).
  5. Хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ.

Сургалтын талаарх асуултаа олон улсын хэлтэст илгээнэ үү:

E-mail: KonovalchukAA@omgups.ru; утас./факс: +7-3812-31-42-13.

Омск

Омск хот бол Омск мужийн гол хот бөгөөд засаг захиргааны төв юм. 2,2 сая оршин суугчтай. Омск хот нь 1716 онд байгуулагдсан, Транссибирийн гол зам дээр (Москва хотоос 2 555 км-ийн зайд, Улаанбаатраас 3360 км-ийн зайд байрладаг) Иртыш ба Омь голын бэлчирт байрладаг. Одоогийн байдлаар Омск хотод 1,2 сая хүн оршин сууж байна. Омск хот нь Сибирийн үйлдвэрийн гол төв юм. Омск хотод машин үйлдвэрлэл, суурь машин үйлдвэрлэл, цахилгаан техник, хэмжүүрийн багажны үйлдвэрлэл, газрын тос хими, мод боловсруулалт, хүнсний бараа үйлдвэрлэлийн салбар маш сайн хөгжсөн болно. Омск хотод байрласан төмөр замын тээврийн байгууллага болох локомотив бух тэрэг ба вагон депо, цахилгаан хангамжийн, автоматчилал, холбооны механик ба холбооны байгууллагууд Орос оронд шилдэгт тооцогддог.

 

 

Back First page